2022-2024 онд Сонгинохайрхан дүүрэгт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 86 хүнийг мэргэжил олгох сургалтад хамруулж үнэмлэх олгосон ба мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжих үзэсгэлэн, тоног төхөөрөмжийн туслалцаа, чуулган, өдөрлөг, сургалт зэргийг зохион байгуулсан.
Цаашид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор өнөөдөр “Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого, арга зүйг тодорхойлох” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр тогтвортой ажлын байрыг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд цаашид ямар бодлого баримталж ажиллах талаар оролцогчид санал солилцлоо.