ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 5, 20, 17,23, 27 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-1-30
2

Дүүргийн иргэдээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх зорилгоор Засаг дарга Ц.Баттөр пүрэв гараг бүрийн 10-12 цагийн хооронд иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулж байна.

Өнөөдөр 5, 20, 17, 23, 27 дугаар хорооны иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд байлцаж иргэдийн сонирхсон асуултад хариулт, мэдээллийг хүргэлээ.  

Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж орон сууцанд хамрагдах, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх, түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах, зуслангийн газар эзэмших зэрэг асуудлаар Засаг даргад санал хэллээ.

Тухайлбал 20 дугаар хорооны иргэн Л.Эрдэнэчимэг “Манай хорооны 30 өрх санал нэгдэж газраа чөлөөлөх хүсэлтэй байгаа. Хэрэв бид газраа чөлөөлбөл тухайн талбайд сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулахад тохиромжтой” гэв. Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас дээрх талбарт судалгаа явуулж, саналыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг Засаг дарга үүрэг болголоо.

Иргэдээс ирж буй санал хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэж, дараагийн хурал дээр танилцуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

Иргэд та бүхэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 70173317 дугаарын утсаар холбогдож иргэдтэй хийх уулзалтад оролцох боломжтой. Мөн дүүргийн албан ёсны цахим сайт болох www.ub.gov.mn цахим сайтаар дамжуулан санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх боломжтой.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 70173317 дугаарын утсаар лавлана уу!

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.