Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтнуудын дунд спортын 5 төрөлт тэмцээн болж байна.

Спортын 5 төрөлт тэмцээнийг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Гэгээн өргөө” НҮТББ-тай хамтран зохион байгуулж байна. Тэмцээнд Толгойт, Төв, Өнөр, Баянхайрхан бүсийн ерөнхий боловсролын 29 сургуулийн 96 менежер, 49 нийгмийн ажилтнууд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тамирчид волейбол, сагсан бөмбөг 3х3, боулинг, байт харваа, хийн буудлага гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.





ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
