2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 22.5 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвар эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өвчлөл 2.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Иймээс халдвараас урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд эмнэлгийн дотоод орчинд мэрэгч, шавж устгах, халдваргүйжүүлэх ажлын хуваарь гаргасан. Тодруулбал хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 31-нд эрүүл мэндийн төвд, 2025 оны 02 дугаар сарын 01-2-ны хооронд өрхийн эрүүл мэндийн төвд халдваргүйжүүлэлт хийнэ. Мэрэгч, шавж устгах, халдваргүйжүүлэлт хийх ажлыг “Мэргэн насан” ХХК гүйцэтгэж байна.



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
