ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООД РУУ АВТОБУСНЫ ЧИГЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

2025-2-4
4

Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, Нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж холбогдох газар хэлтэст зарим үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:

Гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулж тусгай механизмын жолооч бэлтгэх, засвар үйлчилгээний ажилтныг сургах ажлыг зохион байгуулах;

Газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх;

Шаардлага хангахгүй авто замыг засаж сайжруулан, эргэлтийг цэгийг нэмэгдүүлэх;

Золбин муур, нохой устгах ажлыг эрчимжүүлэх;

Хог хаягдлын менежментийг сайжруулж, улсын байцаагч ажиллуулах бэлтгэх ажлыг хангахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй алслагдсан хороод руу автобусны чиглэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нийтийн тээврийн газруудад хүсэлт хүргүүлж хамтран ажиллахыг зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.