Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр долоо хоног бүрийн пүрэв гарагт 10:00-12:00 цагийн хооронд иргэдтэй уулзалт зохион байгуулж буй. Өмнөх уулзалтад оролцсон 8 иргэний хүсэлтийг дүүргийн холбогдох газар хэлтэс рүү шилжүүлээд байна. Тухайлбал түрээслээд өмчлөх орон сууцад хамрагдах хүсэлт гаргасан иргэн Ц-ийн хүсэлтийн дагуу нөхцөл байдлын үнэлгээ хийж, НОСК-д албан бичиг хүргүүлж ажиллаад байна.

Өнөөдрийн уулзалтаар иргэд газар чөлөөлөлтөд хамрагдах, хүүхэд явдаг автозамын тэмдэг, тэмдэглэгээг нэмэгдүүлэх талаар санал хүсэлт хэллээ.

Дүүргийн 20 дугаар хорооны 40 орчим айл,өрх газар чөлөөлөлтөд хамрагдах хүсэлтэй байгаа. Гэхдээ дээрх иргэдийн ихэнх айл өрхүүд газар эзэмших гэрчилгээгүй байгаа юм. Хуулийн дагуу иргэний газрыг газраар олгох, газрын оронд нөхөн төлбөр өгөх байдлаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулдаг. Тиймээс газар чөлөөлөлтөд хамрагдах боломжтой иргэдийн газрыг судалж ажил арга хэмжээ зохион байгуулахыг газар зохион байгуулалтын албад үүрэг болголоо.

Мөн энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга 20 дугаар хорооны иргэдтэй тусдаа уулзалт зохион байгуулахаар боллоо.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс бохир зайлуулах цооног хол байгаа учраас бохирын машин түгжрэлд цаг алдаж удаашралтай байгааг хэллээ. Тиймээс цооногийн шинэ байршлыг тогтоож өгөх саналыг хэллээ. Дүүргийн Засаг даргын зүгээс УСУГ-ын холбогдох удирдлагуудтай уулзаж цооногийн шинэ байршил тогтоох ажлыг судалж арга хэмжээ авна гэдгийг тайлбарлалаа.

Жич: Иргэд та бүхэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 70173317 дугаарын утсаар холбогдож иргэдтэй хийх уулзалтад оролцох боломжтой. Мөн дүүргийн албан ёсны цахим сайт болох www.ub.gov.mn цахим сайтаар дамжуулан санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 70173317 дугаарын утсаар лавлана уу!


ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
