Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв санаачлан “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Уг хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнгээ хэлэлцлээ.

Хөтөлбөрт үндэсний хүннү монгол дээл, арьсан эдлэл, саван, адуу, хонины сүүлний тос, ванны бөмбөлөг, бэлэг, дурсгалын зүйлс үйлдвэрлэдэг 13 үйлдвэр эрхлэгчид хамрагдлаа. Хөтөлбөрийн үр дүнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хурдасгуур хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хаяг шошго, загвар өнгө, шинэ бүтээл, сав баглаа боодол зэрэгт өөрчлөлт орж, сайжруулалт хийгдсэн нь тэдний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх томоохон ахиц болсон байна. Үйлдвэр эрхлэгчид цахим хаяг, борлуулалтын онлайн сувагтай болж, дижитал орчинд бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах боломжтой боллоо.



Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид цаашид энэхүү хөтөлбөрийг тогтмол болгож, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд илүү өргөн хүрээнд таниулах, байнгын борлуулалтын нэрийн дэлгүүр нээх саналыг гаргасан бөгөөд үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлж байсан юм.





Жижиг, дунд бизнесүүдийг дэмжих, хөгжүүлэх энэхүү санаачилга нь орон нутгийн эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулж буй чухал алхам боллоо.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
