ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР ШИНЖИЛГЭЭГЭЭР БАТАЛГААЖСАН УСНЫ САВЫГ 26 ДУГААР ХОРООНЫ 20 ӨРХӨД ӨГЛӨӨ

2025-2-7
3

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар аюулгүй ундны усны хэрэглээг нэвтрүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх , ундны усны эрүүл ахуйг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 24, 26 дугаар хорооны 45 өрхөд шинжилгээгээр баталгаажсан усны савыг өгнө. Өнөөдөр 26 дугаар хорооны иргэдэд ундны ус эрүүл ахуй сэдвээр дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээлэл өгч 20 өрхөд зориулалтын усны савыг өглөө. Ирэх долоо хоногт үлдсэн 24 дүгээр хорооны 25 айлд уг савуудыг тараан өгөх юм. 

Зориулалтын бус саванд ундны усыг хадгалснаар хорт хавдар үүсэх нэг шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төв хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд айл өрхүүдэд зориулалтын усны сав өгч байна.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.