Дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 8 байгууллага, хог тээвэрлэлт ачилтын 5 байгууллага, ногоон тохижилтын 5 байгууллага зэрэг нийт 18 байгууллагын 670 орчим оператор, засварчин ажилтнууд дүүргийн тохижилт нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байна.
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний дээрх компаниудын үйл ажиллагааг сайжруулж, машин техник, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлтийн хүрээнд нийслэлээс шинээр тусгай зориулалтын машин техникүүдийг үе шаттай нийлүүлж буй.
Тусгай зориулалтын шинэ машин техникүүдийг хот нийтийн аж ахуйн салбарт ашиглах болсонтой холбогдуулан дээрх техник төхөөрөмжийн засварчин, мэргэжлийн жолооч бэлтгэх хэрэгцээ үүсээд байна.
Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас тусгай механизмын жолооч, засварчин бэлтгэх ажилд "Зорчигч тээвэр-2" ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд "Зорчигч тээвэр-2" ОНӨААТҮГ-ын "Нарны зам" сургалтын төвөөр дамжуулж тохижилт нийтийн аж ахуй салбарын жолооч, засварчдыг сургалтад хамруулж мэргэшүүлэх юм. Ингэснээр энэ салбарын хүний нөөц чадавхжиж, ажлын байр нэмэгдэх боломжтой.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
