Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх тухай” А/61 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна.
Шалгалтаар байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөлт, тайлагналт болон архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн ил тод байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, дотоод ажлын хэрэгжилтийн байдалтай танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж чиглэл өгөх, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, илэрсэн алдаа дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулж байна.



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
