2025 ОНЫ 02 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
|
Д/д |
Товч агуулга |
Үндсэн хэрэгжүүлэгчБайгууллага, албан тушаалтан |
Хамтран хэрэгжүүлэгчбайгууллага |
Явцын хяналт |
Хяналт тавих албан тушаалтан |
| Нийслэлийн шуурхайгаас өгөх үүрэг даалгавар | |||||
|
1 |
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд алсын зайн мэдрэгчтэй угаарын хий мэдрэгчийг шууд худалдан авах гэрээ байгуулах ажлаа эрчимжүүлж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж 24 цагийн хяналтыг тавьж, угаарын хий мэдрэгчийг айл, өрхүүдэд суурилуулах ажлыг зохион байгуулж, шуурхай штабыг мэдээллээр хангах |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Худалдан авах ажиллагааны алба |
Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс |
Дүүргийн менежер |
|
2 |
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт ирээгүй удааширч буй төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, 2025 оны Улс, нийслэлээс эрх шилжиж ирсэн болон ОНХСХ, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардагдах ажлын тоо хэмжээгээ яаралтай гаргах
|
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
Худалдан авах ажиллагааны алба |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
3 |
Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдаа А3-н сургалтад хамруулж, ажлын байрны тодорхойлолт тусгаж ажиллах. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
Нийт байгууллагууд |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
4 |
Дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод хэрэгцээ, урсгал зардалтай холбоотой худалдан авах ажиллагааг дотооддоо зохион байгуулж ажиллах. |
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс Аж ахуйн тасаг Санхүүгийн тасаг |
Нийт байгууллагууд |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
5 |
“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд барилга угсралтын ажлууд эхэлж байгаатай холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын гүйцэтгэгч нартай уулзалт зохион байгуулах |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
- |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
6 |
Сүхбаатарын талбай дээр 2025 оны 04 дүгээр сарын эхний 7 хоногт “Хоолны өдөрлөг” зохион байгуулагдах тул хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэдээлэл хүргэн оролцоо, бэлтгэл ажлыг хангах |
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс |
|
Дүүргийн менежер |
|
|
7 |
Дүүргийн хэмжээнд сар шинийн баярыг угтан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, фасад, хайс хашааг угаах ажлыг зохион байгуулах захирамж гаргах, их цэвэрлэгээ зохион байгуулах |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Нийт байгууллагууд |
Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс |
Дүүргийн менежер |
|
8 |
Дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт байгаа цэцэрлэгийн барилгыг худалдан авахтай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал боловсруулж, шийвэрлүүлэх |
Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс Нийгмийн хөгжлийн хэлтэс |
Худалдан авах ажиллагааны албан Боловсролын хэлтэс |
Дүүргийн менежер |
|
|
9 |
Дүүргийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн байрнуудад хяналт шалгалтыг зохион байгуулах. |
Хууль эрх зүйн хэлтэс |
Цагдаагийн газар Онцгой байдлын хэлтэс |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
10 |
Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцох арга хэмжээ авч, хуурамч дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг зохион байгуулах. |
Хууль эрх зүйн хэлтэс |
Замын цагдаагийн хэлтэс |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
11 |
Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. |
Хууль эрх зүйн хэлтэс |
Цагдаагийн газар Замын цагдаагийн хэлтэс Онцгой байдлын хэлтэс |
Засаг даргын Тамгын газрын дарга |
|
|
12 |
Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
ОСНААУГБаруун түгээх төв |
Дүүргийн менежер |
|
|
13 |
Дээд шатны байгууллагууд болон нийслэлийн удирдлагуудаас зохион байгуулж байгаа хурал, зөвлөгөөн, уулзалтад байгууллагын удирдлага биечлэн оролцож байх. |
Нийт байгууллагууд |
|
|
|
| Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг даалгавар | |||||
|
14 |
Сар шинэ баярын өдрүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөн ихсэхтэй холбогдуулан хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах (хүүхэд алга болох, төөрөх, зам тээврийн осолд өртөх, ахуйн осолд өртөх гэх мэт ) |
Нийгмийн хөгжлийн хэлтэс Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэс |
|
Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтэс |
Засаг даргын орлогч |
|
15 |
Дүүргийн нутаг дэвсгэр дэх гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
|
Дүүргийн менежер |
|
|
16 |
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан дүүрэх дэх томоохон зах, худалдааны төвүүдэд томуу, томуу төст өвчин болон менингококкын халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл зөвлөмжийг хүргүүлэх |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
Нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн төв |
Засаг даргын орлогч |
|
|
17 |
Дүүргийн нийтийн эзэмшлийн газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэх (ТҮЦ, хашаа хайс буулгах, орц гарцыг чөлөөлөх) |
Газар зохион байгуулалтын 1,2-р алба |
- |
Дүүргийн менежер |
|
|
18 |
Төсвийн орлого төвлөрүүлэх хуваарийг танилцуулах |
Санхүү төрийн сангийн хэлтэс |
Татварын хэлтэс |
|
|
|
19 |
Он гарсанаас хойш зохион байгуулсан худалдан авах ажиллагааны мэдээллийг бэлтгэн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Засаг даргад танилцуулах |
Худалдан авах ажиллагааны алба |
|
|
|
|
20 |
Сургууль, цэцэрлэгийн гадна зогсоолын газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэх |
Газар зохион байгуулалтын 1,2-р алба |
|
Дүүргийн менежер |
|
|
21 |
Аж ахуйн нэгж байгууллагуудын гадна хаягийг үндэсний болон кирилл монгол бичгээр хослуулан бичих захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих |
Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс |
Нийт байгууллагууд |
|
|
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
