Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ хамтран тусгай механизмын жолооч бэлтгэх санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд өнөөдөр тусгай механизмын жолооч бэлтгэх сургалт эхэллээ. Сургалтыг “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ-ын “Нарны зам” сургалтын төвөөс зохион байгуулж зам цэвэрлэгээний 8 байгууллага, хог тээвэрлэлт ачилтын 5 байгууллагын 31 жолооч, оператор хамрагдаж байна.

Тусгай механизмын жолооч нарыг бэлтгэх сургалт 14-21 хоног үргэлжлэх ба 2 өдөр онол, үлдсэн 80 хувь нь дадлагаар үргэлжилнэ. Сургалтад хамрагдснаар М болон C ангиллын мэргэшсэн жолооч, тусгай механизмын оператор болж төгсөнө. Ийнхүү тусгай механизмын жолооч нарыг бэлтгэснээр тохижилт нийтийн аж ахуйн байгууллагуудын боловсон хүчнийг мэргэшүүлэх, хүний нөөц нэмэгдэх боломж бүрдэж байна.



ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
