ДЭМБ-ын судалгаагаар жилд 7 сая хүн уснаас үүдэлтэй өвчний улмаас нас барж байна гэсэн тоо баримт бий. Зориулалтын бус усны саванд ундны усаа хадгалснаар урт хугацааны дараа хорт хавдартай болох нэг хүчин зүйл болж байгааг ч мэргэжилтнүүд хэлж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийн санаачилгаар аюулгүй ундны усны хэрэглээг нэвтрүүлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх , ундны усны эрүүл ахуйг сайжруулах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран айл өрхүүдэд зориулалтын усны савыг өгч буй.

Энэ удаа Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 20 өрхөд 60 литрийн усны эко савыг өглөө. Мөн энэ өдөр “Баянбигэр” ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Э.Сувд-Эрдэнэ ундны усыг хэрхэн хадгалах, усны савыг цэвэрлэх талаар мэдээлэл өгсөн юм.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
