“МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ ЗАЛУУС” АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДСАН ИРГЭД ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

2025-2-12
1

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд дүүргийн 43 хорооны хөдөлмөр эрхлээгүй, ажил хийх сонирхолтой, мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамрагдах хүсэлтэй залуусын технологийн чадамжийг нэмэгдүүлэх,  мэргэжлийн үнэмлэх олгох сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Мэргэжилтэй, ажилтай залуус”  арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Ингэснээр өрхийн орлогыг нэмэгдүүлэх, байнгын ажлын байранд түшиглэн иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байна.

 

Тус арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүллээ. 2024 онд 43 хорооны ажил мэргэжил эрхлээгүй, ажил хийх сонирхолтой 43 эмэгтэйчүүдийг сонгон шалгаруулж, тогооч-нарийн боов, нягтлан бодох бүртгэлийн туслах чиглэлээр сургасан. Сургалтыг техник, технологийн политехникийн коллеж, Их Засаг мэргэжлийн боловсролын байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Их Засаг мэргэжлийн боловсролын байгууллагын 45 хоногийн сургалтад амжилттай суралцаж төгссөн суралцагчдадаа чадамжийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд ажил олгогчдын төлөөлөл Номин холдинг группын хүний нөөц бодлогын газрын захирал Б.Оюунболор оролцож төгсөгчдийг ажлын байраар хангах, ажиллах таатай нөхцөлийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн Их Засаг мэргэжлийн боловсролын байгууллагаас 2 төгсөгчдөд ажлын байрны урилга гардуулсан юм. Цаашид төгсөгчдийг томоохон ажил олгогч аж ахуй нэгж байгууллагад зуучлан, байнгын ажлын байраар хангах юм.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.