Жил бүр “Ариун Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төв сар шинийн баяр, ахмадын баярыг угтан ахмадуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 150 гаруй ахмадыг сар шинийн баярын өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөөд байна.

Үзлэгээр элэгний B, C вирус, хавдрын маркер, хеликобактерын шинжилгээг авч байгаа бол биеийн жингийн индекс, мэдрэл, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо, чих ,хамар, хоолой, нүд, дотрын эмч үзэж байна. Мөн эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу улс орон даяар ахмадын урьдчилан сэргийлэх үзлэгийг 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бямба гараг бүр зохион байгуулахаар болсон.



Тус хорооны тухайд хуваарийн дагуу 3 сарын 22-ны өдөр ахмадын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах юм. Ийнхүү урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулснаар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин хүндрэхээс сэргийлэх, хүн амын дунд ямар өвчин зонхилон тохиолдож байгааг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.







ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
