ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛД ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРИН ГЭРЛЭЛТИЙН ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

2025-2-14
1

Дүүргийн соёлын ордон, Гэрлэх ёслолын өргөө, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар анги хамтран гэрлэх ёслолын өргөөний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах зорилгоор гэгээн хайрын өдрийг угтан баярын арга хэмжээ зохион байгууллаа.Тодруулбал Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүлд Монгол улсын гэр бүлийн тухай хуулийн дагуу гэр бүл болсныг нь баталж гэрлэлтийн гэрчилгээг нь гардуулан өгсөн юм. Уг баярын арга хэмжээг зохион байгуулахдаа тухайн гэр бүлүүдэд гэнэтийн бэлэг барин баярт мөчийг нь мартагдахааргүй тэмдэглэн хайрын баярын өдөр зохион байгуулснаараа онцлог боллоо.

Мөн энэ өдөр хосуудад баяр хүргэхээр дотоод цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид хүрэлцэн ирсэн байсан юм. Гэрлэлтийн гэрчилгээгээ гардан авсан хосуудад дүүргийн соёлын ордон, гэрлэх ёслолын өргөөний уран бүтээлчид ая дуугаа өргөн барилаа.  






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.