СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-2-19
1

2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, орчны аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орчны эрүүл аюулгүй байдал, тохижилтод стандарт хангуулах, барилга байгууламжийн ашиглалтыг хариуцагч иргэн, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоод, төрийн албан хаагч нарт 2025 оны 2 сарын 19-ний өдөр Нийслэлийн хяналт шалгалтын газраас сургалт зохион байгууллаа.

Тодруулбал барилгын аюулгүй байдлын хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Алтансүх, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Чимэдрэгзэн, дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Алтанзул, орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Бат-Очир нар оролцож лифтний ашиглалт, аюулгүй ажиллагаа, нийтийн эзэмшлийн зам талбайн стандартын шаардлага, цахилгаан хангамжийн ашиглалтын үеийн аюулгүй байдлын талаар мэдээлэл өглөө. Сургалтад 77 СӨХ-ны төлөөллүүд хамрагдсан юм.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.