
Европын сэргээн босголт хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр дүүргийн 6 дугаар хорооны 4 га газарт 712 айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийн тендерийг зарлахад бэлэн болжээ.
Есөн давхар есөн блокоос бүрдэх энэхүү орон сууцыг барих төсөлд шалгарсан компани түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр ажлыг хэрэгжүүлнэ.
Эхний ээлжинд төслийн газар шорооны ажил, бохирын худгийг шийдэх шаардлага байгааг нийслэлийн орон сууцны бодлогын газраас мэдээллээ.
Бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү нар дүүргийн 6 дугаар хороонд ажиллалаа.


ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
