БАЯНГОЛЫН АМНЫ 2007 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ГУРАВДУГААР САРД ЭХЭЛНЭ

2025-2-21
1

СХД-ийн 34 дүгээр хорооны Баянголын амын 10 га талбайд 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болжээ.
Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. 10 давхар 17 блокоос бүрдэх энэхүү орон сууц 38 мкв-аас 47 мкв зэрэг 5 төрлийн сонголттой байх юм.
Зөвшөөрөл болон тусгай техникийн зөвшөөрлүүд бүгд шийдэгдсэн учраас барилгын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлнэ гэдгийг холбогдох байгууллагаас мэдээллээ.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
 





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.