ДҮҮРГИЙН ТӨР ЗАХИРГАА, ХОРООДЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧДЫН ДУНДАХ “ЦАСНЫ БАЯР-2025” ӨВЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

2025-2-22
1

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд өвлийн спортыг сурталчлах, олон нийтийг хамруулж дүүргийн иргэдийн амралт, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, өвлийн спорт, “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль, үндэсний хувцас, үндэсний урлаг соёлын үйл ажиллагааг таниулж, байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Цасны баяр-2025”  өвлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Уг арга хэмжээ нь Сонгинохайрхан дүүргийн төр захиргаа, хороодын ажилтан албан хаагчдын дундах “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн хаалтын арга хэмжээгээр зохион байгуулагдаж байгаагаараа энэ жил онцлог болж байна. “Цасны баяр-2025” арга хэмжээнд 31 багийн 300 орчим тамирчид гар барилдаан, корнхолл гэсэн хоёр спортын төрлөөр өрсөлдөж байна. Тэмцээн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэг өдөр үргэлжлэн ялагчдаа тодруулна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.