СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 5600 АЖИЛТАН АЛБАН ХААГЧ, ИРГЭД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА

2025-2-22
1

Дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/95 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна. Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн төрийн захиргааны байгууллагын 1015 албан хаагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1556 аж ахуйн нэгж байгууллага, томоохон зах худалдааны төвийн 3112 ажилтан албан хаагчид хамрагдлаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрлийн шонг бохирдуулж наасан зарлал, наалтыг хуулах, хайс хашлага, хөшөө дурсгалыг угаах, зам талбайн халтиргаа гулгааг арилгах, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

Дүүргийн хэмжээнд нийт 100%0 гаруй ажилтан албан хаагч, иргэд, цэвэрлэгээний ажилд хамрагдан 1,110,000 м2 талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлыг тээвэрлэгч 5  байгууллагын 15 хог тээврийн авто машин ажиллаж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.