
Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх 24 томоохон мега төслүүд болон бусад бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий архитекторын Ажлын албаны дарга А.Баттөр нар танилцууллаа.
Мөн энэ үеэр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Батсайхан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Хуягбаатар нар Сонгинохайрхан дүүрэг хот болж хөгжих, “Агро Сити” эдийн засгийн бүс, Баянхошуу, Толгойд дэд төвийн хүрээнд хийгдэж буй орон сууцны бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Уулзалтын үеэр иргэд томоохон мега төслүүд, дүүргийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын шийдлүүдийн талаар төлөөлөгчид болон дүүргийн удирдлагуудаас асуулт тодруулж санал солилцлоо.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлого, баримт бичиг болон Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэдгийг төлөөлөгчид онцолж байлаа.


ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
