НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ГУРВАН БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2025-2-24
1

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүргийн хэмжээнд гурван байршилд зохион байгуулж байна. Тодруулбал 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Зүүн салааны эцэс Урьхан дэлгүүрийн гадна талбайд, 29 дүгээр хороо Шинэ И-март худалдааны төвийн гадна талбайд, 34 дүгээр хороо Алаг тараг төвийн гадна талбайд 10:00-16:00 цаг хүртэл болно. Тус өргөтгөсөн худалдаагаар хонины мах/гулууз/-11800, ямааны мах/гулууз/-8500 төгрөгөөр тус тус борлуулагдаж байна.

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.