САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЭРГҮҮЛ, ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР АЖИЛЛАНА

2025-2-24
1

Өнөөдөр хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд сар шинийн баярын өдрүүдэд эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гал түймрийн осол аваар, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд тогтмол хүргэж мэдээллээр хангахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Түүнчлэн зарим хороодод дулаан автобусны буудал байгуулагдсантай холбогдуулан авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, автобусны эргэлтийг өөрчлөх, хороодод байгаа хурдан цэгийг ажиллагаанд оруулах, хороодын байрны засвар шинэчлэлтэй холбоотой асуудлаар хороон Засаг дарга нар санал хэллээ.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэх дүүргийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгаж, аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, хог тээврийг сайжруулж ажиллахыг хороон Засаг дарга нарт үүрэг болгов.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.