“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШЛЫГ ХҮҮХЭД ЗАЛУУ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭН ЭЗЭМШҮҮЛЬЕ” УУЛЗАЛТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2025-2-24
1

Сонгинохайрхан дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, дүүргийн ахмадын хороо, нийслэлийн ерөнхий боловсролын 153 дугаар сургууль хамтран  “Монголын уламжлалт ёс заншлыг хүүхэд залуу үедээ өвлүүлэн эзэмшүүлье” уулзалт өдөрлөг зохион байгууллаа.

Уг өдөрлөгийг модон могой жилийн сар шинийн баярыг угтан хүүхэд багачууддаа үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ өдөр хүүхэд багачууд монгол наадгай шагайгаар хэрхэн тоглох, сар шинийн баярыг угтан юу хийдэг вэ гэх зэргийг ахмад настнуудаасаа суралцсанаараа онцлог болж байна. “Монголын уламжлалт ёс заншлыг хүүхэд залуу үедээ өвлүүлэн эзэмшүүлье” уулзалт өдөрлөгт 10 сургуулийн 140 гаруй хүүхэд, багш ажилчид хамрагдлаа.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.