
Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, Нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж холбогдох газар хэлтэст зарим үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:
-Алслагдсан хороодод нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх судалгааг боловрсуулах
-Баярын өдрүүдэд газар, албад эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гал түймрийн осол аваар, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд тогтмол хүргэх
-Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

Мөн хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж шар усны үер буух эрсдэл өндөр байдаг. Тиймээс үерийн хамгаалалтын байгууламжид үзлэг хийж, далан сувгийн засварлалт, хог хаягдал, бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил, дутагдлыг арилгаж шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.


ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
