“БИД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРТ ТӨГСӨХ АНГИЙН 2000 ГАРУЙ СУРАГЧИД ХАМРАГДЛАА

2025-2-25
1

Батлан хамгаалах салбарт 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгосон. Иймд батлан хамгаалах, зэвсэгт хүчний үйл ажиллагааны бодлого,  зорилго, зорилтыг сурталчлах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм.Уг хөтөлбөрт төгсөх ангийн сурагчид хамрагдаж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн үйл ажиллагаа, техник хэрэгсэл, цэргийн байртай танилцсан юм. Уг хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр Хүүхэд залуучуудын театрт болж Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва “Эх оронч үзэл, хүн байхын учир” сэдвээр илтгэл тавилаа.

Мөн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт, Цэргийн музей, Зэвсэгт  хүчин, Хилийн болон Дотоодын цэрэг, Үндэсний аврах бригадын үзэсгэлэн дэлгэгдсэн байсан юм.  “Бид эх орны ирээдүй” хөтөлбөрт төгсөх ангийн 2000 гаруй сурагчид хамрагджээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.