Улаанбаатар хотод 10-11-нд шилжих шөнө цас орсонтой холбогдуулан халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 8 аж ахуйн нэгж байгууллагын 210 ажилтан тусгай зориулалтын 30 техниктэйгээр цас арилгаж ажиллаж байна.



Цас орсон газруудад 30 тн давс, 25 тн бодис цацаж ажиллаж байна. Одоо 287 тн давс, 283 тн бодис, 40 тн дайргын нөөцтэй байна. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 660 тн бодис нөөцөлсөн. Нэмэлт бодис шаардлагатай тохиолдолд нөөц бодисоосоо зохицуулалт хийн ажиллах юм.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
