
Дүүрэг, орон нутгийнхаа уул усыг магтан дуулах, яруу найрагчдыг урамшуулах, тэдний бүтээлийг олон нийтэд таниулах, залуу уран бүтээлчдийн үзэл бодол, сэтгэлгээг илэрхийлэх боломжийг олгох, соёлын өвийг хадгалж, залуу үедээ түгээх, үүнийг орчин үеийн бүтээлч уран бүтээлчдийн туршлагаар өргөжүүлэх, авьяасыг нээн илрүүлэх, дэмжин хөгжүүлэх,сурталчлан таниулах зорилгоор дүүргийн яруу найрагчдын “Сүүн бэх” утга зохиолын нэгдэлтэй хамтран "ӨВГӨН ХУУРЧИЙН ДУУЛАЛ" яруу наргийн наадмыг зохион байгууллаа.

Тус наадмын шүүгчээр
- МЗЭ-ийн шагналт болор цомын эзэн яруу найрагч Ш. Лхамноржмаа
- МЗЭ-ийн шагналт яруу найрагч Баттөмөр
- МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э. Гантулга нар ажилллаа.

Тус уралдааны тэргүүн байр буюу цомын эзнээр:
“Сүүн бэх” утга зохиолын нэгдлийн яруу найрагч Г. Сүхбаатар
Дэд байранд байранд яруу найрагч Ю. Баянмөнх
Гутгаар байранд яруу найрагч Ц. Одонтуяа
Тусгай байранд :
Яруу найрагч Г. Наранцогт ,
Г. Батжавхлан нар тус тус шалгарлаа.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
