НАУРЫЗЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 02 ДУГААР ХОРООНЫ АХМАД Б.АШИМ, Х.ЖИМС НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2025-3-22
2
 
Хороондоо 30 гаруй жил амьдарч буй Б.Ашим, Х.Жимс нар өнө эртний уламжлалт казах түмний ёс заншил, өв соёл болох Наурыз баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг.
 
Өвлийг өнтэй давж, хаврын урин цагтай учран золгосныг бэлэгдэн, зон олноороо амар мэндээ мэдэлцэх, ахмадуудаа хүндлэн хөдөлмөрийн замналаас суралцаж, сургаал ерөөлийг сонсдог энэ баярын ёс заншил, өв уламжлалыг үр хүүхдүүд болон олон нийтэд сурталчлан таниулж яваа ахмадууд юм.
 
Хаврын баярыг тохиолдуулан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Засаг даргын тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, 02 дугаар хорооны засаг дарга Б.Гантуяа нар ахмад Б.Ашим, Х.Жимс нарт хүндэтгэл үзүүллээ.
 
Энэ үеэр дүүргийн 02 дугаар хорооны ахмад настан Х.Жимс "Би хороондоо 30 гаруй жил амьдарч буй толгойтын ууган иргэн. Манай хороонд олон казак айл бий. Хаврын баяр буюу ах дүүсийн амар мэндээ мэдэлцдэг энэ баярын өдрийг тохиолдуулж дүүргийн удирдлагууд манайхыг хүндэтгэн ирж буй явдалд талархаж байна. Дүүргийн хөгжлийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж буй та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье" гэлээ.
 
Нэмэлт мэдээллийг хүргэхэд Наурызын баярыг 2009 онд Юнеско хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд болсон Ерөнхий Ассамблейн 64-р чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тунхаглан өдгөө дэлхий 40 гаруй улсад тэмдэглэж бна.
 
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.