ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 3, 8, 9, 13, 16, 17, 19, 20, 22, 26, 31, 32 ДУГААР ХОРООДЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2025-3-28
8

Долоо хоног бүрийн пүрэв гарагийн 10-12 цагийн хооронд дүүргийн Засаг дарга иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж буй. Өмнөх уулзалтаар 1,2,5,7,26,28,32,34,37 зэрэг 9 хороодын 12 иргэнийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар санал, хүсэлт гаргасан иргэдийн 4 иргэний санал, хүсэлт судлагдаж байгаа бөгөөд 5 иргэний асуудлыг эцэслэн шийдвэрлэж, 3 иргэний хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухайгаа албан бичгээр хариу өгөөд байна.

Өнөөдөр Дүүргийн Засаг дарга 3, 8,9, 13, 16, 17, 19, 20, 22, 26,31, 32 дугаар хороодын 13 иргэнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар иргэдийн зүгээс дүүргийн нутаг дэвсгэрт голфийн талбай байгуулах, лифт засварлаж, шинэчлэх, үерийн далан барьж байгуулах, газрын нөхөн олговор авах, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг олон улсын тэмцээнд оролцуулах, дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал, хүсэлт ирүүллээ.

Иргэдээс ирүүлсэн дээрх санал, хүсэлтийг холбогдох газар хэлтсүүд хүлээн авч судлан, богино хугацаанд шийдвэрлэж иргэдэд хариу хүргүүлэхийг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.

Иргэд та бүхэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн өргөдөл, гомдол санал хүсэлт, нэг цэгийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнтэй 70173317 дугаарын утсаар холбогдож иргэдтэй хийх уулзалтад оролцох хүсэлтээ өгөөрэй.

Мөн дүүргийн албан ёсны цахим сайт болох www.shd.ub.gov.mn цахим сайтаар дамжуулан санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 70173317 дугаарын утсаар лавлана уу!

Жич: Дараах тохиолдолд уулзалтын хүсэлтийг хүлээн авахгүй буцаахыг анхаарна уу!

-Нийслэлийн харьяаллын бус иргэний хүсэлт;

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэхгүй хүсэлт;

-Тухайн асуудлаар шүүхэд хандсан хүсэлт;

-Шийдвэрлүүлэх гэж буй асуудлыг тодорхой гаргаагүй болон холбогдох бичиг баримтыг хавсаргаагүй хүсэлт;

-Орон сууц хүссэн хүсэлт;

-Мөнгөн тусламж, тэтгэлэг хүссэн хүсэлт;

-Ажилд орох хүсэлт.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.