Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 15-100 квт-ын хүчин чадал бүхий усан халаалтын зуух эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хатуу түлшний хэрэглээг бууруулах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.


Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөө, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 2024 оны нэмэлт өөрчлөлт, ногоон зээлийн нөхцөл, шаардлагын талаар танилцууллаа.



Мөн уулзалтад ирсэн аж ахуйн нэгж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд цахилгаан хий хосолсон дулаан хуримтлуурт халаагуур, монгол гэрт зориулсан эко тулгат төхөөрөмж, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Stiebel Eltron” фирмийн шөнө дулаан хадгалагч төхөөрөмж, хүйтэн агаарыг дулаан болгогч төхөөрөмж, дулаан нөөцлөгч халаагуур шинэ технологийн шийдлүүдийг танилцууллаа.





ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
