Дүүргийн удирдах ажилтнуудын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүрэг даалгавар

2025-3-31
1

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

ДЭЭР ӨГӨХ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

Д/д

Товч агуулга

Үндсэн хэрэгжүүлэгч

Байгууллага, албан тушаалтан

Хамтран хэрэгжүүлэгч

байгууллага

Явцын хяналт

Хяналт тавих албан тушаалтан

Нийслэлийн шуурхайгаас өгөх үүрэг даалгавар

1

Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Худалдан авах ажиллагааны алба

Захиалагчийн алба ОНӨААТҮГ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Засаг даргын Тамгын газрын дарга

2

Төсвийн орлого бүрдүүлэх ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, татварын нэр төрлүүдийг нэмэгдүүлж, цахим худалдаанаас татвар авах ажлыг зохион байгуулах

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Татварын хэлтэс

Засаг даргын Тамгын газрын дарга

3

Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Худалдан авах ажиллагааны алба

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Засаг даргын Тамгын газрын дарга

4

Дүүргийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийг тогтмол танилцуулж ажиллах.

Газар зохион байгуулалтын 1,2-р алба

 

 

5

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж ТҮЦ, хашаа, хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх.

Газар зохион байгуулалтын 1,2-р алба

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Дүүргийн менежер

6

Дүүргийн хэмжээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж, соёлын үнэт зүйлсийг өвлүүлэн эзэмшүүлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах, зэрэг ажлуудаа эрчимжүүлж ажиллах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Засаг даргын орлогч

7

Дүүргийн хэмжээнд ой, хээрийн түймэр, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах.

Онцгой байдлын хэлтэс

 

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Дүүргийн менежер

8

Нохой, муур барих ажлыг нэгдсэн байдлаар 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах бэлтгэл хангах.

Агаарын бохирдолтой тэмцэх тасаг

Цагдаагийн газар

 

Цэргийн штаб

 

Онцгой байдлын хэлтэс

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Дүүргийн менежер

9

Хорооны Засаг дарга нартай 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр уулзах уулзалтад Засаг дарга нарыг бүрэн хамруулах

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

Засаг даргын Тамгын газрын дарга

10

Камерын нэгдсэн систем ашиглалтад орохтой холбогдуулан цаашид зөрчилтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, журамлах ажлын талаар олон нийтэд сурталчилах, таниулах ажлыг зохион байгуулах.

Хууль эрх зүйн хэлтэс

 

Замын цагдаагийн хэлтэс

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв

Засаг даргын Тамгын газрын дарга

11

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ хүүхэд, залуучууд, ахмадуудыг чөлөөтэй амрах талбайг бий болгож,  халуун сүү худалддаг болох.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Засаг даргын орлогч

12

2025 оны 05 дугаар сард зохион байгуулагдах спортын арга хэмжээний талаар танилцуулах.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Биеийн тамир спортын хороо

Засаг даргын орлогч

Дүүргийн Засаг даргаас өгөх үүрэг даалгавар

13

Шуурхай зөвлөгөөнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байгууллагын дарга нарт хариуцлага тооцуулах албан бичгийн төсөл боловсруулж, танилцуулах

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

 

 

Засаг даргын Тамгын газрын дарга

14

Дүүрэг, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын зураг төсвийг 04 дүгээр сарын 15-ны дотор хийж, дуусгах

Төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Засаг даргын Тамгын газрын дарга

15

Хот нийтийн аж ахуйн чиглэлээр Засаг даргын Тамгын газартай гэрээгээр чиг үүрэг хэрэгжүүлдэг компаниудын гэрээний үүргийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Засаг даргын Тамгын газрын дарга

16

Татварын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтсүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс гомдол их гарч байгаа тул ажлын байрны зураг авалт хийх

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс

Засаг даргын орлогч

17

Дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагууд яагаад ашигтай ажиллаж чадахгүй байгаа талаар мэдээлэл танилцуулах  /05 дугаар сарын 15/

Санхүү, төрийн сангийн хэлтэс

 

Засаг даргын Тамгын газрын дарга

18

Төсвийн орлогын төлөвлөгөөний явцын мэдээллийг 7 хоног бүр танилцуулах

Татварын хэлтэс

Санхүү, төрийн сангийн хэлтэс

Засаг даргын Тамгын газрын дарга

19

Дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг соён гэгээрүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

Сонгинохайрхан Амралт цогцолборын газар

Боловсролын хэлтэс

Засаг даргын орлогч

20

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн цахилгааны инженер, цахилгаанчин, сан техникийн ажилчдаас бичиг баримт, онол практикийн шалгалт авах ажлыг зохион байгуулах

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

 

ОСНААУГ-ын Баруун түгээх төв

Засаг даргын орлогч

21

Аж ахуйн нэгж байгууллагуудад 50м газартаа ногоон байгууламж байгуулах албан даалгавар өгөх

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргийн менежер

22

Нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийн хашаа хайс, хаалтыг сэргээн засварлах, хяналт тавих

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс

 

Дүүргийн менежер

23

Хорооны Засаг дарга нарын ажлын цаг ашиглалтад хяналт хийх

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 

 

Засаг даргын Тамгын газрын дарга

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.