Сүүлийн жилүүдэд Сонгинохайрхан дүүрэгт хөдөө орон нутгаас шилжин ирж буй айл өрх, хүн ам нэмэгдэж, суурьшлын бүс шинээр бий болж эхлээд байна. Иймд хог хаягдлын ачилтыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Гэтэл хог хаягдлыг ачих зориулалтын автомашинуудын насжилт өндөр, сэлбэг хэрэгсэл олдохгүй, шатахуун зарцуулалт их зэрэг хүндрэл бэрхшээл тулгардаг.


Дээрх асуудлыг шийдвэрлэх, цэвэрлэгээ үйлчилгээний ажилчдын гар аргаар цэвэрлэж буй ажлыг хөнгөвчлөх, үр дүнтэй ажиллуулах зорилгоор хог хаягдлыг ачих зориулалттай тусгай тоног төхөөрөмжит 2 автомашин, нийтийн эзэмшлийн зам талбайн автозамын шороог соруулах, шүүрдэх, усаар чийгшүүлэх зэрэг олон үйлдэлт 2 автомашин, явган замын цас мөс дагтаршсан шороог хусаж түрэх зориулалтын мини автомат 14 төхөөрөмж зэрэг нийт 18 тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий автомашинуудыг өнөөдөр хүлээлгэн өглөө.



Нийслэлийн хэмжээнд хот нийтийн аж ахуйн чиглэлийн ажлуудыг 2024 оны 3 дугаар сараас эхлэн дүүргүүдэд шилжүүлсэн. Тус ажлын хүрээнд тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн парк шинэчлэлтийг дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлтээсээ хөрөнгө оруулалтыг хийж хот нийтийн аж ахуйн техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж байна.







ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
