Газраа зориулалтын дагуу ашиглаагүй эзэмшил газрын эрхийг цуцалж тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. 2015 онд иргэн Б.Гансүх Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд гэр орон сууцны зориулалтаар газар эзэмшсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас эзэмшил газарт нь бетон хавтангийн хаягдлууд овоорч гэмт хэрэг зөрчил ихээр гардаг нэгж талбар болжээ. Дээрх газрыг чөлөөлж ногоон тохижилтын ажлыг гүйцэтгэхээр боллоо.