Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд дүүргийн цагдаагийн газар, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн төв, татварын хэлтсээс цаг үеийн мэдээ, танилцуулгыг хүргэлээ.
Хуралдаанаар нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж холбогдох газар хэлтсүүд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд дүүргийн Газар зохион байгуулалтын алба, дэд бүтцийн алба, захиалагчийн алба, хороо, дүүргийн холбогдох газар хэлтэс, мэргэжилтнүүд хамтран дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, гараж, хаягийн байгууламжийг буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж буй. Өнгөрсөн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 9 байршилд 43 ТҮЦ, 11 байршилд 81 зар сурталчилгааны самбарыг буулгаж явган хүний орц гарцыг нээгээд байна.
Цаашид энэ ажлыг эрчимжүүлж нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалсан хашаа хайс, хаягийн байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавихыг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.
Мөн худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг гадна хаягжуулалт, гадна талбайн өнгө үзэмжээ сэргээх, тохижуулах, цэвэрлэж ариутгах ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ