НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА 05 ДУГААР САРЫН 02-ООС 04-НЫ ӨДРҮҮДЭД ЯВАГДАНА

2025-4-15
1

Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх хурлаас өгсөн үүргийн даалгаврын биелэлтийг танилцуулж дүүргийн менежер Д.Баярсайхан бүх нийтийн их цэвэрлэгээний хүрээнд хийгдэх цэвэрлэгээ, ариутгалын талаарх мэдээллийг хүргэлээ.

2025 оны хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 05 дугаар сарын 02-оос 04-ны өдрүүдэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан хороод хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд маргааш иргэдийн бүлэг даланд хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэнэ. Үүний дараагаар ГУББГ-аас даланд хуримтлагдсан лаг, хагшаасыг тусгай зориулалтын машин механизмаар цэвэрлэнэ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.