ҮЕРИЙН ДАЛАН СУВАГТ ХУРИМТЛАГДСАН 20,4 ТОНН ХУР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

2025-4-16
1

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр үерийн далан сувгийн хогийг цэвэрлэх ажил үргэлжилж байна.  Тодруулбал дүүргийн хэмжээнд 4, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 23, 27, 29 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн 14,351  метр урттай бетон далан суваг байдаг.

Өнөөдөр уг далан сувгийн 6800 метр газрыг 6 бригадын 85 иргэдийн бүлэг хог хаягдал, шарилж ургамлыг цэвэрлэж, хог тээврийн 2 автомашинаар 20,4 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.