ЭМДЕГ-ААС ОЛГОГДОГ ТӨСӨВ ТАНАГДСАН УЧРААС АХМАДЫН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН УУ?

2025-4-18
1

Дүүргийн Засаг даргын санаачилгаар ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих, нийгмийн оролцоог хангах арга хэмжээний тулгамдсан асуудлууд” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, НОСК, НЭМГ, ЭМДЕГ, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, дүүргийн ахмадын хороо зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүд оролцож ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомж, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл хүргэлээ.

 Хэлэлцүүлэгт дүүргийн 43 хорооны 300 гаруй ахмад настнууд оролцлоо. Ахмадуудын зүгээс Баянхошуунд байрлах 50 ортой ахмадын эмнэлгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс тодруулга авлаа.

Мөн энэ үеэр НОСК-аас сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төсөл, орон сууцны барилга бүтээн байгуулалттай холбоотой мэдээллийг хүргэж санал солилцлоо.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.