Дүүргийн Засаг даргын А/157 захирамжийн хүрээнд 03 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд 2025 оны хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2,350,000м2 талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хийж, 818,6 тн хог хаягдлыг цэвэрлэн 272 рейсээр 47 хог тээврийн автомашинаар тээвэрлэж Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.

Уг цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 140 ажилтан албан хаагч, Засаг даргын дэргэдэх 33 газар, хэлтэс, албадын 905 ажилтан албан хаагч, дүүргийн 43 хороодын 1905 ажилтан албан хаагч, 2430 иргэд, хот нийтийн аж ахуйн чиглэлээр ажиллаж буй 12 гүйцэтгэгч байгууллагуудын 380 ажилтан албан хаагч, ачигч, жолооч, зам талбайн үйлчлэгч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 1548 аж ахуйн нэгж байгууллага, томоохон зах худалдааны төвийн 3400 ажилтан, 41 сууц өмчлөгчдийн холбоодын 344 үйлчлэгч, сургуулийн өмнөх боловсролын 61 цэцэрлэг, ерөнхий боловсролын 29 сургуулийн 750 ажилтан нийтдээ 11779 ажилтан, албан хаагч, иргэд оролцлоо.





Мөн зам цэвэрлэгээний 8 байгууллагын 305 ажилтан албан хаагч 78 автобусны буудал, 136 авто замын тэмдэг, 780 метр урттай хайс, хашлага, нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан 98 сандал, 106 хогийн савыг угаах ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийтийн эзэмшлийн 201,600 м.кв явган зам, 785,980 м.кв авто замыг тусгай зориулалтын шүүрийн машинаар чийгшүүлэн угаалаа. Ногоон байгууламжийн 5 байгууллагын 78 ажилтан албан хаагч ногоон байгууламжийн хамгаалалтын 15900 метр урттай троссон хайсыг засварлах ажлыг хийж гүйцэтгэн, өнгө үзэмжийг сайжруулан будах ажлыг хийж гүйцэтгэжээ.


ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
