ГЭРЭЛТҮҮЛГИЙН ШОН ДЭЭР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАТСАН КАБЕЛИУДЫГ БУУЛГАНА

2025-4-22
4

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/241 дүгээр захирамжаар төв зам болон нийтийн эзэмшлийн зам дагуух гэрэлтүүлгийн шон дээр зөвшөөрөлгүй татсан кабелиудыг буулгаж, илэрсэн зөрчлийг арилгах  ажлыг 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон.

Энэ дагуу өнөөдөр ажлын хэсэг үүрэн холбооны операторуудын төлөөлөлтэй уулзаж хугацаатай үүрэг даалгавар өглөө. Хэрэв 4 дүгээр сарын 22-ны өдөр гэхэд эдгээр байгууллагууд дүүрэгтэй ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадахгүй бол маргаашаас эхлэн зөвшөөрөлгүй татсан кабелийн утсыг буулгана.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.