Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2 байршилд иж бүрэн гудамж замыг гүйцэтгэхээр болсон. Энэ бүтээн байгуулалтын ажлын талбарт өртөж байгаа хороодын иргэдтэй төсөл хэрэгжүүлэгч нэгж, гүйцэтгэгч байгууллагууд уулзалт зохион байгууллаа. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн өнөр бүсийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хороодын иргэдтэй уулзаж төслийн танилцуулгыг хүргэж санал солилцлоо.