ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН БОЛЛОО

2025-4-25
1

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгон, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спорт “Дөл” цогцолбор тэмцээн өнөөдөр боллоо.

Тэмцээн Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зохион байгуулагдсан ба нийслэлийн ерөнхий боловсролын 15 сургуулийн 15 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээнд түрүүлсэн баг гурван жилд нэг удаа болдог Батлан хамгаалахын Сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2025” цогцолбор тэмцээнд дүүргээ төлөөлж оролцох юм.  

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.