ДҮҮРГИЙН 27 ДУГААР ХОРООНД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРШУУЛСАН ГАРААШИЙГ БУУЛГАЖ АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА

2025-4-28
1

Дүүргийн 27 дугаар хороонд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гараашийг буулгаж 100 гаруй автомашины зогсоол барьж байна.

Уг автомашины зогсоолыг  дүүргийн орон нутгийн төсвийн санхүүжилтээр автозам, замын байгууламжийн “Аасгалдай” ХХК барьж байна.

Зогсоолыг тойрсон гэрэлтүүлэг болон явган хүний зам тавихаар төлөвлөсөн ба ирэх 6 дугаар сарын 10-нд дуусах юм.

Ингэснээр автомашины зогсоолын хүртээмж нэмэгдэж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.