Дүүргийн 14 дүгээр хороонд нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, бүтээн байгуулалтууд өрнөж байна. Тодруулбал тус хороонд явган хүний зам, гэрэлтүүлэг, гар бөмбөгийн талбайг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Хоумлайне” ХХК барьж байна.


Бүтээн байгуулалтын ажил 5 дугаар сарын 30-ны өдөр дуусна. 14 дүгээр хороонд гар бөмбөгийн талбай баригдсанаар хүүхэд залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна.



Тус хороонд өрнөж байгаа бүтээн байгуулалтын талбай дээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд ажиллаж тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж, төлөвлөсөн хугацаандаа ажлаа дуусгах үүрэг чиглэл өгч ажиллалаа.






ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
