Дүүргийн нутаг дэвсгэрийн 5, 27, 6, 26, 9 дүгээр хорооны үерийн хамгаалалтын далан сувгийн лаг шавар хагшаасыг цэвэрлүүлэх ажлыг Геодези, усны барилга, байгууламжийн газартай хамтран хуваарийн дагуу хийж гүйцэтгэлээ.

Өнөөдрийн байдлаар Өнөр хорооллын арын 30, 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн үерийн хамгаалалтын далангийн лаг хагшаасыг тусгай зориулалтын 4 техник, 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж байна.

Цаашид хамгаалалтын далан сувгийн лаг, хагшаасыг цэвэрлэх ажлыг хуваарийн дагуу үргэлжлүүлэн хийж гүйцэтгэн, ус зайлуулах шугам хоолойг бүрэн чөлөөлнө.



ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
