ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ АЖИЛЛАНА

2025-4-29
1

Хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Засаг даргаас зарим үүрэг чиглэлийг өглөө.

Тодруулбал халиа дошинд өртсөн айл өрхийг нүүлгэн шилжүүлж газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах, мөн сургуулийн цэцэрлэгийн орчимд газар чөлөөлөлт явуулж автомашины зогсоол хийх зэрэг ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж ажиллахыг үүрэг болголоо.

Түүнчлэн ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэх мод тарих байршлыг тогтоох, хороодын гудамж талбайг түрж тэгшлэх байршлыг тогтоож судалгааг нэгтгэх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох газар хэлтэст үүрэгдлээ.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хэрэглэх болсонтой холбоотойгоор хаягжилтыг солих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хашаа, хайс чөлөөлөх, зогсоол дээр удаан хугацаанд зогссон автомашинуудыг ачиж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ.

 ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.