
Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн статистикийн хэлтэс, цагдаагийн газар, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн төв, татварын хэлтсээс цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэлээ.
Мөн энэ үеэр худалдан авах ажиллагааны газраас хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээ ТЭЗҮ, ажлын даалгавар боловсруулах ажилтай холбоотой зарим мэдээллийг хүргэлээ.
Нийслэлийн удирдах ажилтны шуурхайгаас
- Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэх, засварлах
- Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын судалгааг гаргаж, цэгцэлж орчны аюулгүй байдлыг хангуулах ажлуудыг зохион байгуулах,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утас, өнгө үзэмжгүй самбар зэргийг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн.
Дээрх үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг дарга үүрэг болголоо. Мөн дэргэдэх байгууллагууд ажил арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллээ иргэдэд нээлттэй ил тод хүргэх, иргэдийг мэдээллээр хангах ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга үүрэг болголоо.








ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
