ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНЫ 2025 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ТАТЛАГА 5 ДУГААР САРЫН 2-4-НИЙ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ

2025-5-2
1

Дүүргийн хугацаат цэргийн албаны 2025 оны нэгдүгээр ээлжийн татлага нийслэлийн ерөнхий боловсролын Өнөр сургууль буюу 83 дугаар сургууль дээр болж байна. Цэрэг татлага 5 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд үргэлжилнэ. Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 4-т зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Иймд 18-25 насны залуучуудыг цэрэг татлагатаа идэвхтэй хамрагдаж иргэний үүргээ биелүүлэхийг  уриалж байна.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.