"УХААЛАГ, АЮУЛГҮЙ ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭЭ" ХЭРЭГЛЭГЧДИЙН ӨДӨРЛӨГ БОЛНО

2025-5-2
4
УБЦТС ТӨХК нь жил бүр зохион байгуулж ирсэн хэрэглэгчдийн гадна цахилгаан хангамжийн ашиглалт, аюулгүй байдалд ээлжит бус үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээг 2025 онд өргөжүүлж, төвөөс алслагдмал байршилд оршин суудаг хэрэглэгчдэдээ зориулж цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүх төрлийн мэдээлэл зөвлөгөө өгөх түр явуулын цэгүүдийг ажиллуулах гэж байна.
 
Өдөрлөг 05 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд түр явуулын цэгүүд доор дурдсан өдрийн хуваарь, байршлуудад 11-16 цагийн хооронд байрлаж, цахилгааны хэмнэлт, үнэ тариф, төлбөр тооцоо, тоолуур хэмжих хэрэгсэл, техникийн нөхцөл олгохтой холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх, оруулгын кабель утас, гал хамгаалагчаа бэлдсэн 220В-ын хэрэглээтэй хэрэглэгчдэд сольж, угсрах техникийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.
2025 оны 05 сарын 06-ны өдөр-СХД 32-р хорооны байранд;
2025 оны 05 сарын 07-ны өдөр-СХД 1-р хороо Ариун Гүнгэрваа худалдааны төвийн гадна талбайд;
2025 оны 05 сарын 08-ны өдөр-СХД 16-р хороо, 3-р үйлчилгээний төвийн баруун талд "Хөх чоно" дэлгүүрийн гадна талбайд;
2025 оны 05 сарын 09-ний өдөр-СХД 34-р хороо, Буман-Өлзий хорооллын гадна талбайд;
2025 оны 05 сарын 10-ны өдөр-СХД 40-р хороо Баянхошууны тойрог "Номин худалдааны төв"-ийн гадна талбайд тус тус зохион байгуулагдана.
 





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.